
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
“TSMC” компани хагас дамжуулагчийн 2 дахь үйлдвэртээ $13.5 тэрбумыг зарцуулна
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 29 11:30
463
Зургийг: Bloomberg via Getty Images
“TSMC”-ийн Япон дахь анхны үйлдвэр энэ оны эцсээр ашиглалтад орно
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн “TSMC” компани Японы Кумамото мужид хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байна. Тус компанийн анхны үйлдвэр мөн л энэ мужид байрлалтай аж. Тус компани албан ёсны мэдэгдлээ ирэх хоёрдугаар сард хийж магадгүй байна.
Шинэ үйлдвэртээ хоёр их наяд иен буюу 13.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа юм. Мөн тус үйлдвэр Японы баруун өмнөд бүсийн эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
“TSMC”-ийн 8.6 тэрбум ам.долларын өртгөөр босож буй Япон дахь анхны үйлдвэр энэ оны эцсээр ашиглалтад орохоор байна.
Cэтгэгдэл бичих