logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Rio Tinto”-ийн ашиг 2023 онд 12 хувиар буурч, $11.8 тэрбум боллоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 21 15:15
    382

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    Якоб Стаусхолм: Цаашид хөрөнгө оруулагчдыг татахуйц ногдол ашиг тарааж, ногоон шилжилтэд чухал ашигт малтмалын салбараа урт хугацаанд бэхжүүлэхэд хөрөнгө оруулна

    “Rio Tinto” группийн ашиг 2023 онд 12 хувиар буурч, 11.8 тэрбум ам.доллар болсныг тус компани тайлагналаа. Мөн нэгж хувьцаандаа 2.58 ам.долларын ногдол ашиг олгохоор болсноо мэдээлэв. Энэ нь өмнөх жилд нэгж хувьцаа тутамд 2.25 ам.доллар олгож байснаас өссөн үзүүлэлт болж байна.

    “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Компани цаашид хөрөнгө оруулагчдыг татахуйц ногдол ашиг тарааж, ногоон шилжилтэд чухал ашигт малтмалын салбараа урт хугацаанд бэхжүүлэхэд хөрөнгө оруулна" гэж мэдэгджээ.

    Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ тогтвортой байсан ч эрэлтийн төлөв муу байгаагаас үүдэн энэ долоо хоногт үнэ нь сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч унаад байгаа юм. Гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын дараах сэргэлт удаашралтай байгаа нь цаашид төмрийн хүдрийн үнийн төлөвт гол эрсдэл болж байна. 

    “Rio Tinto” нүүрсхүчлийн хийн ялгарлынх нь гол хэсгийг бүрдүүлдэг хөнгөн цагааны үйлдвэрлэлдээ сэргээгдэх эрчим хүч ашиглахаар Австрали улсад томоохон үнийн дүнтэй гэрээ байгуулж буйгаа тайлангаа танилцуулахаас өмнө мэдээлсэн юм.

    Тус компани тэрбумтан Эндрю Форрестын эзэмшдэг “Windlab” компанийн 1.4 гигаваттын хүчин чадалтай “Bungaban” салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний 80 хувийг худалдаж авахаар болоод байна. Худалдаж авсан эрчим хүчээрээ Ярвун, Квинсленд дэх хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрүүдийг хангах ажээ.

    Хөнгөн цагааны үйлдвэрлэл нь эрчим хүч  хамгийн их ашигладгаараа онцлог бөгөөд “Rio Tinto”-ийн 2022 оны тайланд дурдсанаар шууд ялгаруулсан нүүрсхүчлийн хийн дийлэнх буюу 21.1 сая тонныг нь тухайн салбар бүрдүүлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих