logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Саудын Арабын дараагийн нүсэр төсөл нь Эр-Рияд дахь аварга том шоо хэлбэрт барилга
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 21 15:30
    662

    Зургийг: New Murabba Development Co.

    Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод жуулчдыг татах гол бүс болгохоор төлөвлөгдөж буй Шинэ Мурабба хорооллын төв цэг нь "Мукааб" байхаар байна

    Саудын Араб улс дараагийн "гига" төслийнхөө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Тэр нь Нью-Йоркийн алдарт “Empire State Building”-ийг 20 нийлүүлсэнтэй тэнцэхүйц аварга том хэмжээтэй шоо хэлбэрийн барилга юм.

    "Мукааб" (Mukaab) хэмээх барилга нь хааш хаашаа 400 метр урттай байх тул ашиглалтад орохдоо хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн том байгууламж болохоор байна. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод жуулчдыг татах гол бүс болгохоор төлөвлөгдөж буй Шинэ Мурабба хорооллын төв цэг нь "Мукааб" байх аж.

    "Одоогоор энгийн барилга мэт боловч цаана нь нуугдсан өчнөөн зүйл бий. Эцсийн эцэст Эр-Рияд шиг том нийслэл хот бусад нийслэлүүдийн адил дэлхийд танигдсан бэлгэ тэмдэгтэй байх ёстой" хэмээн Шинэ Мураббаг байгуулах төслийн Гүйцэтгэх захирал Майкл Дайк өгүүлжээ.

    Төслийн хөгжүүлэгч “New Murabba Development Co.” аль хэдийн "Мукааб"-ын шавыг тавьж, 10 сая куб метр газар шорооны ажил хийгээд байгаа аж. Тус компани ирэх жилүүдэд олон тэрбум риялын дүнтэй гэрээнүүд байгуулж, үндсэн барилгын угсралтаас гадна эргэн тойрны бүсэд нь үзвэр үйлчилгээний газрууд, боловсролын ба эрүүл мэндийн байгууллагууд, мөн 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ.

    Саудын Арабын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы улсынхаа түүхий газрын тосноос хамааралтай байдлыг бууруулж, оронд нь үзвэр үйлчилгээ, аялал жуулчлал, аж үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн бусад салбарын зангилаа цэг болгох алсын харааг цогцлоож буй цөөн хэдэн аварга төслийн нэг нь Шинэ Мурабба юм.

    Cэтгэгдэл бичих