
Зургийг: asianbatterymetals.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Metals” компани хоёрдугаар сарын эцсээр 88.2 сая ширхэг хувьцаа шинээр гаргаж, дөрвөн сая австрали долларын хөрөнгө босгосноор 2025 оны хайгуулын хөтөлбөрөө бүрэн санхүүжүүлснээ үйл ажиллагааны тайландаа мэдээлсэн байна.
Тус компани өнгөрсөн онд Говь-Алтай аймагт байрлах "Ямбат" зэс-никелийн төсөлдөө төвлөрөн ажиллаж, I, II шатны өрөмдлөгийн хөтөлбөрөө гүйцээсэн бол энэ онд III шат руу орохоор байгаа юм.
2900 гаруй метрийн өрөмдлөгөөр өндөр агуулга бүхий зэс-никелийн сульфидын эрдэсжилт илрүүлснээ “Asian Battery Metals” компани мэдээлж байв.
Түүнчлэн Дундговь аймагт байршилтай "Хөх таг" графитын төсөл, "Цагаан дэрс" литийн төсөлдөө агаарын цахилгаан соронзон судалгаа хийсэн байна.