logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын гангийн дотоодын сул эрэлтийг экспорт нь нөхөж буй ч энэ нь удаан үргэлжлэхгүй байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 25 09:00
    323

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын гангийн экспорт 2026 оны сүүл үеэс буурах төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мишель Люн таамаглажээ

    БНХАУ-д сүүлийн хэдэн жил дамнан үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэлтэй нийлүүлэлтийн илүүдлээс ангижрахын тулд тус улсын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээлд найдах болжээ. Хэдий тийм боловч удахгүй Цагаан ордонд очих Дональд Трампын протекционист бодлого, мөн импортлогч орнуудын болзошгүй хариу арга хэмжээг тооцоолбол энэ байдал удаан үргэлжлэхгүй байх  төлөвтэй.

    Дам нөлөө

    Эрх баригчид нь одоогийн бодлогоо эрс өөрчилж, орон сууцны зах зээл болон барилга, бүтээн байгуулалтад их хэмжээний мөнгө цацдаггүй л юм бол БНХАУ-ын дотоодын гангийн хэрэглээ удаан хугацаанд тааруу байхаар байна. Гэхдээ гангийн үйлдвэрүүд үүнд тохируулан гарцаа танасан нь ховор аж. Үр дүнд нь тус улсын гангийн экспорт түүхэн дээд түвшиндээ ойртжээ. Аравдугаар сард 11 сая тонн ган экспортолсон нь сүүлийн есөн жилд байгаагүй өндөр дүн болсон байна.

    unnamed (5).jpg

    Зүүн Азийн орнууд энэ асуудалд хэдийн бухимдаж эхэлжээ. БНХАУ-ын өрсөлдөөн нэмэгдсэнээр БНСУ, Японы гангийн экспортын өсөлт зогсонги байдалд орсны зэрэгцээ дотоодын зах зээл нь хямд импортоос шалтгаалан эрсдэлтэй тулгарсан байна. Улмаар Японы Засгийн газар шударга бус үнэ тогтоохын эсрэг хяналт шалгалтаа өргөжүүлэхээр төлөвлөсөн бол БНСУ ган хавтангийн импортдоо шалгалт хийж байгаа аж.

    Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр БНХАУ-ын гангийн экспорт 2026 оны эцсээр буурах төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мишель Люн таамаглажээ. Орлогынх нь ихээхэн хэсгийг бүрдүүлж буй экспорт саарснаар үйлдвэрлэгчид гарцаа танахаас өөр аргагүй байдалд орвол ган үйлдвэрлэлийн гол орц коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэд сөргөөр нөлөөлж, олборлогчдод цохилт ирэх юм.

    Cэтгэгдэл бичих