logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439,000 тонн болж, нийлүүлэлтийн хомсдол эрчимжихээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 04 16:00
    1007

    Зургийг: Andrew Caballero-Reynolds/Bloomberg

    Баруун Африкт какаоны ургац тааруу байснаас нийлүүлэлт нь буураад байна

    Какаоны нийлүүлэлтийн хомсдол энэ улиралд төсөөлж байснаас өндөр байхыг Олон улсын какаоны байгууллага анхаарууллаа. Үнэ өндөр хэдий ч эрэлт эрчээ алдахгүй байгаа нь үүнд гол нөлөө үзүүлж байна.

    Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439 мянган тонн хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь хоёрдугаар сард таамаглаж байсан 374 мянгаас 17.4 хувиар өссөн дүн боллоо. Үүнд какао хэрэглэгч орнуудад нунтаг какаоны хэрэглээ өссөн нь нөлөөлж байна.

    Баруун Африкийн ургац тааруу байснаас шалтгаалан нийлүүлэлт буурч, дөрөвдүгээр сард Нью-Йоркийн биржид какаоны фьючерс үнэ тонн нь 11 мянган ам.доллар давж, дээд түвшинд хүрээд байсан юм.

    Олон улсын какаоны байгууллагаас нунтаг какаоны үнийн өсөлтийн тооцооллоо ахиулж, 4.86 сая тонн болгосон байна.

    Cэтгэгдэл бичих