logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хувьчлалаар тэд ба бид: Узбекистан, Казахстаны сайн жишээ юу харуулж байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 21 11:10
    628

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    ЕСБХБ нь Төв Ази дахь хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагчид тооцогдож, хувийн секторт түлхүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төрөлжүүлэлт, хувьчлалын бодлогод чухал нөлөө үзүүлж байна

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (ЕСБХБ) Казахстан улсын үндэсний агаарын тээвэрлэгч “Air Astana”-д 41.99 сая ам.долларын хөрөнгө оруулж, тус улсын IPO-оор дамжуулан хийж буй анхны хувьчлалд дэмжлэг үзүүлэхээр болоод байна.

    Төрийн оролцоо өндөр байдаг Казахстаны эдийн засагт хувьчлалын маш том жишиг тогтоохоор байгаа IPO-ийн үр дүнд “Air Astana” дахь Төрийн эзэмшил 50 хувиас доош орж буурах бол ЕСБХБ тав орчим хувийг нь эзэмших аж. Тус банк Төв Азиас Казахстанд хамгийн удаан хугацааны, хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл тус улсад 317 төслөөр дамжуулан нийт 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

    unnamed.jpg

    Харин сүүлийн дөрвөн жилд тус банкнаас авсан санхүүжилтээр бүс нутагтаа тасралтгүй тэргүүлсэн улс бол Узбекистан юм. ЕСБХБ өнгөрсөн онд Төв Азийн улсуудад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 760 сая нь Узбекистанд, ялангуяа тус улсын сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай технологийн хөгжүүлэлтэд чиглэжээ. Тодруулбал: бараг 900 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий гурван нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ЕСБХБ санхүүжүүлсэн байна.

    “Узбекистан улс бол бүс нутагтаа эдийн засгаа нээлттэй болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах талд маш сайн шинэчлэл хийж чадсан улсад тооцогддог. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбартаа гурван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж чадсан” хэмээн ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач ярилцлагадаа онцолж байлаа.

    Хувьчлал ба ЕСБХБ-ны оролцоо

    “AAA” үнэлгээтэй зээлдүүлэгчдийн нэг ЕСБХБ нь Төв Ази дахь хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагчид тооцогдож, мөн хувийн секторт түлхүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төрөлжүүлэл, хувьчлалын бодлогод чухал нөлөө үзүүлж байна. 2023 онд тус банкны Төв Азид санхүүжүүлсэн 100 гаруй төслийн 70 хувь нь хувийн хэвшлийнх байсныг тайландаа дурджээ.

    Казахстан улсын эдийн засаг дахь Төрийн үүрэг оролцоог багасгах өргөн хүрээний стратегийн нэг хэсэг нь дээр дурдсан “Air Astana”-ийн хувьчлал юм. Тус улсын Үндэсний баялгийн сан “Самрук Казына”-ийн эзэмшилд байдаг бүх компани энэ оноос эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болсон аж. Тухайлбал: баялгийн санг 100 хувь эзэмшдэг “QazaqGaz”, тус улсын хоёр дахь том арилжааны банк “Bereke Bank” зэрэг нь жагсаалтын эхэнд байгаа юм.

    Узбекистан улсын Засгийн газар 2017 оноос хойш Төрийн өмчит 100 гаруй банкийг хувьчлах амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлж буй. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Азийн Хөгжлийн банк тус улсын энэхүү төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхээр 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулж, ЕСБХБ параллель зээлдэгчээр оролцсон байна.

    unnamed (1).jpg

    Бүс нутгийн орнуудын амжилттай жишээнээс суралцах боломж буй ч Монгол Улсад Төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгох үйл явц удаашралтай үргэлжилж байна. 2016 оноос хойш аваад үзвэл Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан Төрийн өмчит компанийн тоо хуруу дарам цөөн байгаа юм.

    2023 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөгөөр хэмжигдсэн бол Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн хэмжээ оны эхний хагаст 59.2 их наяд төгрөг байв. Уул уурхайгаар тогтохгүй газрын тос боловсруулалт, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг хувийн хэвшлийн хийчих бололцоотой бүхий л том төслүүд Төрийн мэдэлд орчхоод байгааг Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт онцолж байлаа.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих