Зургийг: Horizonte Minerals
“Glencore” компанийн хөрөнгө оруулалттай “Horizonte Minerals” компани Бразилын хойд хэсэг дэх никелийн төслөө дахин эхлүүлэхийн тулд санхүүжилтийн шинэ багц шаардлагатай байгааг мэдээллээ.
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани одоогийн болон боломжит шинэ хөрөнгө оруулагчидтай санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллахаас гадна компанийн өрийн бүтцийг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийж байгаагаа тодотгосон байна.
Бразилын Амазон бүс дэх “Araguaia” төслийн зардал нь 537 сая ам.доллароос нэг тэрбум ам.доллар болж нэмэгдээд байгаа аж. Төсвийн 479 сая ам.долларыг аль хэдийн зарцуулсан гэдгийг тус компани мэдэгджээ.
Төслийн олборлолтыг энэ онд хийж эхлэхээр төлөвлөж байсан ч 2026 оны эхэн үе хүртэл хойшлуулаад байна.