logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Супер баячуудад зориулсан Дубайн ээлжит төсөл: $1 тэрбумын "Mercedes" цамхаг
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 29 09:20
    155

    Зургийг: Binghatti

    Шинэ цамхгийн нэг айлын сууц 10 сая ам.доллар хүртэлх үнэтэй

    Хурдтай өсөж буй Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам өнгө нэмсээр байна. Энэ удаад үнэ, тансаг байдлын хувьд босго улам өндөрсөх нь. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифаг харахад ямар ч халхлах зүйлгүй байршилд энэхүү нэг тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийж буй компани нь “Binghatti Properties” бөгөөд “Mercedes-Benz”-тэй энэ төрлийн төсөл дээр анх удаа гар нийлж байгаа юм байна. Мөн шинэ цамхгийн нэг айлын сууц 10 сая ам.доллар хүртэлх үнэтэй байх аж.

    Алдартай брэнд нэрээр хаягласан бүтээн байгуулалтууд зөвхөн энэ төслөөр хязгаарлагдахгүй.

    “Binghatti Properties” компани өнгөрсөн онд “Bugatti”-тай хамтарсан төслийнхөө шавыг тавьсан ба тэрхүү бүтээн байгуулалтад автомашины цахилгаан шат багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл оршин суугч өөрийн пентхаусынхаа байрлах давхарт автомашинаа аваачих боломжтой ажээ.

    Cэтгэгдэл бичих