logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “BHP” 6 сарын дараа “Anglo American”-д дахин худалдан авах санал тавих боломжтой
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 04 16:00
    428

    Зургийг: William West/Bloomberg

    Оны эцсээр “Rio Tinto”, “Glencore” зэрэг компани “Anglo American”-д хэлцлийн санал тавьж магадгүй

    “BHP” компани “Anglo American”-ийг худалдан авах 49 тэрбум ам.долларын саналаа өсгөлгүй хэлцлээ орхисон нь уул уурхайн салбарт шинэлэг үйл явдал болоод байна.

    Ногоон эрчим хүчний шилжилт эрчимжиж, зэсийн эрэлт эрс нэмэгдэж буй энэ үед тус компанийн дараагийн нүүдэл хаашаа чиглэх нь анхаарлын төвд орлоо.

    Их Британийн компани худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу “BHP” зургаан сарын дараа дахин “Anglo American”-д дахин санал тавих боломжтой аж.

    Энэ хугацаанд “Anglo American” бизнесийн сэргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх төлөвтэй байна. Хэрэв амжилтгүй болсон тохиолдолд “BHP” 49 тэрбум ам.долларын саналаа бууруулах магадлалтайг шинжээчид онцоллоо. Хэдий тийм боловч нөгөө талдаа “Rio Tinto”, “Glencore” зэрэг зэсийн үйлдвэрлэлээ тэлэх сонирхолтой өрсөлдөгч компаниуд нь оны эцсээр “Anglo American”-д  санал тавих магадлалтай байгаа нь “BHP”-д хүндхэн сорилт үүсгэж байна.

    Cэтгэгдэл бичих