logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүг 2 жилийн дараа анх удаа бууруулж, 12 хувь болголоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 15 14:10
    342

    Зургийг: Монголбанк

    Монголбанк эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг нь сунгах боломжийг банкнуудад олгох шийдвэр гаргалаа

    Монголбанк Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Төв банк анх 2022 оны хоёрдугаар сард бодлогын хүүг зургаан хувиас 6.5 хувь болгож, өсгөх циклээ эхлүүлж байснаас хойш хоёр жил гаруй хугацааны дараа ийнхүү бодлогын хүүгээ бууруулж байна.

    Хоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд долоон хувь болж саарч, гурав дахь сардаа дараалан Монголбанкны зорилтот интервалд хадгалагдсан нь энэхүү шийдвэрт голлон нөлөөлжээ. Өмнөх саруудад хэдийгээр бодлогын хүүг бууруулах орон зай байсан ч төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц хөөргөдөх эрсдэлтэй тул бодлогын хүүг яаран бууруулахгүй байх шаардлагатайг Монголбанкны удирдлагууд илэрхийлж байв. Мөн цалин тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргэн өсөх эрсдэлтэй байгааг онцолж байна.

    Түүнчлэн улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байгаа учраас санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг нь сунгах шийдвэрийг Монголбанк гаргалаа.

    Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээ Монголбанк энэ удаагийн мэдэгдэлдээ дурджээ. 

    Cэтгэгдэл бичих