
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
Европ-Азийн худалдааны шинэ суваг нээх хэтийн төлөвлөгөө зогсонги байдалд орох эрсдэлтэй тулгарав
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 29 09:00
123
Энэтхэг-Европ чиглэлийн худалдааны зам нь далайн, төмөр замын, авто замын ачаа тээврийн сүлжээнүүдийг холбоно
Ойрх Дорнодоор дамжуулан Европ-Азийн худалдааны шинэ суваг нээх хэтийн төлөвлөгөө эхлэхээсээ ч өмнө зогсонги байдалд орох эрсдэлтэй тулгарчээ. Энэтхэг-Ойрх Дорнод-Европын эдийн засгийн коридор гэгдэж буй тус төсөл Израил-ХАМАС-ын дайнаас шалтгаалан ахиц гараагүй хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд Вашингтон болон гол холбоотнууд орнууд уг санаачилгыг танилцуулж, Арабын хойгийг дамнасан шинэ төмөр зам барих боломжийг хэлэлцэж байв.
Хути бүлэглэлийн довтолгоо Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлтийг тасалдуулж, бүс нутаг даяар үймээн самуун даамжирсан нь эдийн засгийн шинэ коридорын төслийг ийнхүү дээсэн дөрөөн дээр аваачсанаар АНУ стратегийн хувьд том ухралт хийхээр болж магадгүй байна.
Cэтгэгдэл бичих