logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Агаарын тээврийн салбар энэ онд $30.5 тэрбумын ашигтай ажиллана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 04 15:00
    351

    Зургийг: David Gray/Bloomberg

    Агаарын тээврийн салбар цар тахлын үеийн нөхцөл байдлаас гарч, сэргэлт үргэлжилж буй ч шинэ сорилтууд тулгараад байна

    Агаарын тээврийн салбар 2024 онд 30.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллах тооцоог Олон улсын агаарын тээврийн холбоо гаргалаа. Энэ нь өнгөрсөн оны дүнгээс 11 хувиар өссөн таамаг болж байна.

    Цар тахлын дараах жуулчдын өндөр эрэлт болон онгоцны тийзийн үнэ нэмэгдсэн нь таамгаа ахиулахад нөлөөлжээ. Хэдий тийм боловч орлого өсөхийн зэрэгцээ нэг зорчигчид ногдох зардал мөн өндөр байх тооцоо гарсан байна.

    "Нэг зорчигчид 6.14 ам.долларын ашиг ногдож байна гэдэг нь маш бага үзүүлэлт. Дэлхийн зарим нэг газарт аяга кофе авахад ч хүрэлцэхгүй байж мэднэ" гэж Олон улсын агаарын тээврийн холбооны Ерөнхий захирал Вилли Уолш тодотголоо.

    Агаарын тээврийн салбар цар тахлын үеийн нөхцөл байдлаас гарч, сэргэлт үргэлжилж буй ч нэмэлт шинэ сорилтууд тулгамдаад байна. Тухайлбал: байгальд ээлтэй түлшний хомсдол, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй зарим чиглэлд тавьсан хориг зэрэг нь тус салбарт хүндрэл үүсгээд байгаа аж.

    Үүнээс гадна гол үйлдвэрлэгч “Boeing”, “Airbus” олон улсын агаарын тээврийн компаниудаас авсан захиалгаа түргэн хугацаанд гүйцэтгэж чадахгүй байгаа нь сорилт дагуулж байгааг мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих