logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Бүс ба Зам” санаачилгын уул уурхайн хөрөнгө оруулалт 2023 онд $19.4 тэрбум хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 21 10:00
    268

    Зургийг: Bryan Christie Design/Bloomberg

    “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна

    БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын металл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2023 онд 19.4 тэрбум ам.доллар хүрч, дээд түвшинд хүрснийг “Griffit Asia Institute”-ийн гаргасан шинэ тайлан харууллаа. Энэ нь 2022 онтой харьцуулахад 158 хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.

    “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд нийт нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Нийт хөрөнгө оруулалтын 634 тэрбум ам.долларыг барилга, 419 тэрбум ам.долларыг санхүүгийн бус хөрөнгө оруулалт эзэлж байгаа аж.

    Ашигт малтмал, металлын хөрөнгө оруулалт нь ногоон эрчим хүчний шилжилтэд төвлөрсөн байна. Өнгөрсөн оны шинэ төслүүдийн дийлэнхийг зэс,  дараа нь лити, никель, ураны төслүүд эзэлж байв.

    Cэтгэгдэл бичих