Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын томоохон компаниудын ашиг тавдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн сарын өсөлтөөс дөрвөн хувиар өндөр үзүүлэлт болж байна. Үүнд түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тухайлбал: 23 түүхий эдийн ханшийг нэгтгэн хэмждэг “Bloomberg Commodity Spot Index” тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 5.5 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч зарим салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсээд буй нь түүхий эдийн үнийн өсөлт тогтвортой үргэлжлэх эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм.
Түүнчлэн цахилгаан автомашин зэрэг салбарууд үйлдвэрийн хүчин чадлын илүүдлийн улмаас үнээ бууруулж байгаа нь борлуулалтын ашгаа өсгөхөд нь хүндрэл учруулж байгаа ажээ. Үүгээр зогсохгүй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон дефляцийн дарамт нь хэрэглэгчдийн зарцуулалт өсөхөд саад болж байна.