logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    SXCoal: БНХАУ-ын зах зээлд эрэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ унаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 15 13:20
    368

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Ганцмод боомтын нөөцөд байгаа Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын 13-ны өдөр тонн нь 1420-1450 юань орчим байна

    БНХАУ-ын Сар шинийн баярын амралтын дараа Монголын нүүрсний экспорт сэргэж буй ч үнийн дарамт нэмэгдэж байгаа нь ойрын хугацааны эрсдэл болж байна. Энэ сарын турш Монголын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын Ганцмод боомтод унасан хөдөлгөөнтэй байгааг “SXCoal” мэдээллээ.

    БНХАУ-ын зах зээлд хэрэглээ буурч, үнэ унасан нь Монголын нүүрсний экспортод нөлөөлж байгааг тодотгож байна.

    Ганцмод боомтын нөөцөд байгаа Монголын тавдугаар ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын 13-ны өдөр тонн нь 1420-1450 юань орчимд байсан аж. Энэ нь хоёрдугаар сарын эцсээс тонн нь 30-80 юаниар буурсан үзүүлэлт болсон байна.

    Ганцмод боомт дээрх арилжаа эрхлэгчид коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд унах төлөвтэй байгааг илэрхийлжээ.

    Cэтгэгдэл бичих