logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Slingshot: Нийт ажилчдын 77 хувь нь хиймэл оюуныг ажлын байрандаа хэрхэн ашиглахаа мэддэггүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 16 17:30
    590

    Зургийг: Liesa Johannssen/Bloomberg

    Ажилчдад энэхүү технологийг ашиглах мэдлэг боловсрол хангалтгүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж буй

    Нийт ажилчдын 77 хувь нь хиймэл оюуныг ажлын байрандаа хэрхэн ашиглахаа мэддэггүй болохыг “Slingshot”-ийн шинэ судалгаа харууллаа. Тухайлбал, ажил олгогчид хиймэл оюуны чиглэлд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа ч ажилчдад энэхүү технологийг ашиглах мэдлэг боловсрол хангалтгүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж буй. Судалгаанд хамрагдсан ажилчдын ердөө 23 хувь нь хиймэл оюуныг ашиглах ур чадвартаа итгэлтэй гэж хариулжээ.

    Түүнчлэн хиймэл оюуныг ажлын байрандаа ашиглах ажил олгогчийн төсөөлөл болон бодит байдал харилцан адилгүй байгааг "2024 оны дижитал ажлын байрны трендийн тайлан"-даа “Slingshot” компани дурдсан байна. Тодруулбал, ажил олгогчдын дийлэнх нь ажилчдынхаа судалгааны ажлыг дэмжих эсвэл дата шинжилгээнд нь дэм болох үүднээс хиймэл оюуныг нэвтрүүлсэн байгаа юм. Харин нийт ажилчдын гуравны хоёр нь хиймэл оюуныг ердөө ажлаа дахин шалгах гэж л ашиглаж буйг судалгаанд онцолжээ.

    "Ажил олгогчид тодорхой зорилготойгоор хиймэл оюунд хөрөнгө оруулж байгаа ч энэ нь ажилчдын өнөөгийн хиймэл оюуны хэрэглээтэй уялдахгүй байгаа нь илт байна" гэж “Slingshot”-ийн үүсгэн байгуулагч хэлжээ. Энэ нь ажилчдын хиймэл оюуны талаарх боловсрол дутмаг байгаатай холбоотой хэмээн дүгнэсэн байна.

    Cэтгэгдэл бичих