•Live
Биднийг дагах
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
О.Цэнгэг
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
О.Цэнгэг
“BYD” автомашины ухаалаг функцүүдэд $14 тэрбумын хөрөнгө оруулна
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 17 14:00
133
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“BYD” компани автомат жолоодлогын систем хөгжүүлэхээ мэдэгдээд байна
“Tesla”-ийг ардаа орхиж, цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж эхлээд буй “BYD” компани ухаалаг автомашины функц хөгжүүлэлтэд 100 тэрбум юань буюу 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ.
Цаг хугацаа, нарийн мэдээллээр хангаагүй ч тус компани бусад өрсөлдөгч компаниудтай энэ талбарт мөр зэрэгцэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд “BYD” компани автомат жолоодлогын систем хөгжүүлэхээ мэдэгдээд байна.
Энэхүү шинэ систем нь тус компанийн үйлдвэрлэх 300 мянган юаниас дээш үнэтэй автомашинуудад суурилуулагдах магадлалтай байгаа аж.
БНХАУ-ын зах зээлд жолоочийн туслах системүүд нь худалдан авагчдыг татах гол функц байдаг бөгөөд одоогоор салбартаа “Xpeng”, “Huawei” компаниуд тэргүүлж байгаа юм.
Cэтгэгдэл бичих