
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Герман улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цахилгаан автомашины борлуулалтаа зургаа дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг тус улсын Сэргээгдэх эрчим хүчний холбоо (BEE) тооцооллоо.
Тус улс замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог 15 сая хүргэх зорилт тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл нь энэ нь 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа 65 хувиар бууруулах зорилттой нь уялдаж байгаа аж. Хэдий тийм боловч өнгөрсөн сард ХБНГУ-ын Эдийн засгийн сайд энэхүү зорилтдоо хүрэх боломжгүйг мэдэгдээд байна.
Харин цахилгаан автомашины тоог 10 сая хүргэж, зорилтынхоо гуравны хоёрыг хангах боломжтой гэж тус улсын Сэргээгдэх эрчим хүчний холбоо тооцоолжээ. Үүний тулд ирэх гурван жилийн дотор шинэ цахилгаан автомашины борлуулалтаа дөрөв дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.