logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    БНХАУ-ын зэс цэвэршүүлэх үйлдвэрийн зардал сүүлийн 3 жилд анх удаа буурлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 20 17:00
    150

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    Зэс хайлуулах үйлдвэрийн зардлыг тонн тутамд 80 ам.доллар байхаар тогтоожээ

    Чилийн уул уурхайн “Antofagasta” компани болон БНХАУ-ын зэс хайлуулагч “Jinchuan Group” 2024 онд зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.

    Олборлосон хүдрийн нийлүүлэлт багасаж, хайлуулах хүчин чадал нэмэгдэж буй энэ үед гэрээнд боловсруулалтын зардлыг энэ оныхоос есөн хувиар бага тогтоосон байна.

    Зэс хайлуулах үйлдвэрийн зардлыг тонн тутамд 80 ам.доллар, нэг фунт нь найман цент байхаар тогтоосон гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Энэ нь 2023 онд зэс нэг тонн нь 88 ам.доллар, фунт нь 8.8 цент байсан зургаан жилийн дээд үзүүлэлттэй харьцуулахад сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа буурсан тохиолдол болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих