logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Бүртгэлтэй компаниудынх нь үнэлгээ өссөн ч ТОП-20 индексийн төрөлжилт тааруу хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 17 10:45
    601

    Зургийг: С.Батсайхан

    “Улсын их дэлгүүр” ХК, “Бодь даатгал” ХК, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Ард даатгал” ХК ТОП-20 индексээс хасагдсан.

    Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс шинэчлэгдэж, 50 хувийг нь банк санхүүгийн байгууллагууд бүрдүүлэхээр боллоо.

    Үлдэх 15, шинэ 5

    Биржийн журмын дагуу бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр эрэмбэлж, жил бүрийн эхэнд ТОП-20 индексийн багцыг шинэчлэн тогтоодог.

    Энэ онд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “ХААН банк” ХК, “Худалдаа Хөгжлийн банк” ХК, “Монложистикс холдинг” ХК, “Газар шим үйлдвэр” ХК болон “Монголын Хөрөнгийн бирж” ХК шинээр нэмэгдэж байна. “Шинэ цэргүүд” бүгд өнгөрсөн онд IPO хийсэн компаниуд гэдгээрээ онцлог байгаа юм.

    2023 оны багцад зөвхөн “Талх чихэр” ХК нэмэгдэж орж байсны сацуу их наядаас дээш үнэлгээтэй ганцхан АПУ ХК байсан бол энэ онд “Худалдаа Хөгжлийн банк”, “ХААН банк”-аар “их наядтангууд” бүл нэмж байна. Шинэчилсэн багцаас “ХААН банк” ХК 2.05 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэйгээр тэргүүлж байгаа юм.

    unnamed.jpg

    Харин “Улсын их дэлгүүр” ХК, “Бодь даатгал” ХК, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Ард даатгал” ХК ТОП-20 индексээс хасагдлаа.

    ТОП-20 сагсны шинэ бүтцийг салбараар нь авч үзвэл банк, санхүүгийн байгууллагууд 50 хувь, үйлдвэрлэгчид 30 хувийг нь эзэлж байна.

    “Санхүүгийн салбар унахад хөрөнгийн зах унахад бэлэн байна. Санхүүгийн зах зээл манай эдийн засгийн тодорхой нэг хэсэг болохоос бүхэлдээ биш. Иймд технологийн салбарын төлөөлөл хувьцаа, индекс бий болох гэх мэтээр төрөлжих хэрэгтэй” хэмээн “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Дэд захирал Г.Энхбат хэлж байв.

    Багтаамж дүүрчээ

    Өнгөрсөн онд хувьцаагаа нээлттэй санал болгосон банкнуудын дийлэнхийнх нь хувьцааны ханш IPO хийсэн ханшнаасаа уналттай байсны шалтгааныг ойр ойрхон зайтай хувьцаагаа гаргасан, үүнд нь зах зээл бэлэн байгаагүй, мөн захиалагчдын олонх нь жижиг хөрөнгө оруулагчид байсантай холбон тайлбарлаж буй.

    Тоо дурдвал таван банкны IPO-д нийт 72 мянган хөрөнгө оруулагч оролцсоноос бараг 70 мянга буюу 97.5 хувь нь жижиг хөрөнгө оруулагчид байсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлж байв. Иргэдэд, жижиг хөрөнгө оруулагчдад хэт чиглэсэн зах зээлд хувьцааны ханшийн савлагааны эрсдэл илүү өндөр байдаг аж.

    unnamed (1).jpg

    Cэтгэгдэл бичих