
Зургийг: Toru Hanai/Bloomberg
Ойрх Дорнодод гал зогсоох хэлэлцээр хийх асуудлыг хэлэлцэх болсноор газрын тосны үнэ хоёр долоо хоног орчмын доод түвшинд тогтворжлоо. Тухайлбал, WTI газрын тосны үнэ 0.1 хувиар унаж, баррель нь 83 ам.доллароос доогуур орсон бол, брент төрлийн газрын тосны үнэ 88 ам.доллароос бага зэрэг давсан дүнтэй байна. OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн шийдвэр, Орос-Украины дайнаас болж он гарсаар газрын тосны үнэ ерөнхийдөө өсөлттэй байгаа. Гэхдээ Холбооны нөөцийн банкны шийдвэр, мөн АНУ-д дизель түлшний эрэлт буурч буй зэрэг нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн “Их долоогийн бүлэг ОХУ-ын хүч нөлөөг бууруулахын тулд газрын тосны дээд үнийг нь тогтоож өгсөн ч, энэ нь дорвитой үр дүн өгөхгүй байна” гэж зах зээлийн "International Group of P&I Clubs" шүүмжиллээ.