logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Хасбанк" ХК-ийн цэвэр ашиг I улиралд өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар, цэвэр зээлийн багц нь 39 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 27 10:15
    745

    Зургийг: xacbank.mn

    IPO хийснээс хойш "Хасбанк" ХК-ийн хувьцааны ханш 7 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 751.6 тэрбум төгрөг хүрээд байна

    “Хасбанк” ХК 2024 оны эхний улиралд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өсөж, 42.1 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа.

    Тайлант хугацаанд цэвэр зээлийн багц нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өсөж 2.9 их наяд төгрөг болсон байна. Зээлийн өсөлтийг жижиг, дунд бизнесийн зээл, орон сууц худалдан авах зээл, хэрэглээний зээлүүд болон санхүүгийн түрээсийн багцууд түлхүү бүрдүүлжээ.

    Мөн чанаргүй зээл оны эхний улиралд 2.6 хувьтай байсан нь өмнөх улирлаас болон өмнөх оны мөн үеэс тус тус 0.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд чанаргүй зээлийн төлөлт нэмэгдсэн нь эрсдэлийн сангийн зардал бусад орлого, зардал тус тус буурсан нь нөлөөлснийг тодотгож байна.

    Дотоод эх үүсвэрийн хувьд 2023 оны IV улиралтай харьцуулахад тайлант хугацаанд харилцах дансны үлдэгдэл 99 тэрбум төгрөгөөр буурсан бол хадгаламжийн үлдэгдэл 173 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

    Үүнээс гадна I улирлын байдлаар шинээр аливаа гадаад эх үүсвэр татаагүй байгаа ба өмнө нь авсан эх үүсвэрээс гэрээний дагуу дөрвөн сая ам.долларын төлөлт хийсэн гэдгийг мэдээллээ.

    “Хасбанк” ХК-ийн хувьцааны ханш 2023 оны хоёрдугаар хагасаас хөрөнгийн захад арилжаалагдаж эхэлснээс хойш 7.2 хувиар өсөөд байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 751.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Олон улсын үнэлгээний "Fitch Ratings" агентлаг “Хасбанк”-ны урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" түвшинд, төлөвийг нь “Тогтвортой” гэж үнэлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих