logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Д.Трампын амь насанд халдах оролдлого хоёр дахь удаагаа гарлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 16 11:30
    340

    Зургийг: Eric Thayer/Bloomberg

    Цагдаагийн алба хаагчид 58 настай Райан Рут гэгчийг сэжигтнээр баривчлаад байна

    Ням гарагт Флорида мужийн West Palm Beach дэх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшлийн гольфийн талбайд автомат буугаар зэвсэглэсэн этгээдийг илрүүлж, гал нээснээ түүний хамгаалалтын албаныхан мэдээлсэн байна.  

    Д.Трамп одоо аюулгүй, эсэн мэнд байгаа бөгөөд дээрх үйл явдал нь түүний амь насанд халдах оролдлого байсан байж болзошгүйг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мөн мэдээлжээ. CNN-ийн мэдээлснээр цагдаагийн алба хаагчид 58 настай Райан Рут гэгчийг сэжигтнээр баривчлаад байгаа аж. 

    Трамп гольф тоглож байх үед сэжигтэн түүнээс 300-450 метрийн зайд байхыг хамгаалалтын албаныхан илрүүлж, дөрвөн удаа буудсан байна. Үүний дараа сэжигтэн тухайн газраас зугтсан бөгөөд нүдээр харсан гэрчийн өгсөн мэдээлэлд үндэслэн түүнийг Interstate 95 хурдны зам дээр саатуулан баривчилжээ. 

    "Тухайн этгээд бутан дунд "AK-47"-той төстэй автомат буу, "GoPro" камер, хоёр ширхэг үүргэвчтэй нуугдаж байсан. Гольфийн талбайд ажиллаж байсан нууц албаны агент үүргээ маш сайн биелүүлсэн" хэмээн Palm Beach дүүргийн цагдаагийн алба хаагч Рик Брэдшоу сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолжээ.

    Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампын амь насанд халдах оролдлого ийнхүү сүүлийн хоёр сард хоёр дахь удаагаа гарч байна. VII сарын 13-нд тэрбээр Пенсильван мужид дэмжигчидтэйгээ уулзалт хийж байх үед зэвсэгт этгээд түүн рүү буудаж, улмаар баруун чихийг нь шархдуулсан юм.

    Cэтгэгдэл бичих