logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "OpenAI"-ийн шинэ Гүйцэтгэх захирал томилогдож, Сэм Олтмэнийг эргүүлэн томилох хөрөнгө оруулагчдын хүсэлт бүтэлгүйтэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 20 13:00
    624

    Зургийг: Justin Sullivan/Getty Images

    “OpenAI”-ийн хөрөнгө оруулагчид Сэм Олтмэнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байв

    "OpenAI" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өмнө нь "Twitch"-ийг удирдаж байсан Эмметт Ширийг компанийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилсныг ойрын эх сурвалж мэдээллээ. Ингэснээр халагдаад удаагүй байгаа Сэм Олтменийг албан тушаалд нь буцаан томилох хөрөнгө оруулагчдын уриалгыг хүлээж авахгүй нь тодорхой болов. 

    Дэлхийг илүү сайн сайхан, аюулгүй болгох зорилготой ашгийн бус байгууллагын шугамаар "OpenAI" анх байгуулагдаж байв. Хэдий тийм боловч тус компанийг бизнесийн амжилтад хүргэх хүсэлтэй Гүйцэтгэх захирал гарч ирж, удалгүй "Microsoft" зэрэг дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагчдаас олон тэрбум ам.долларын дэмжлэг авсан юм.

    Үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид хэдий үүнд таатай хандавч Сэм Олтмэнд болон ашгийн зорилготой хиймэл оюуны компани байгуулах санаанд гүнзгий эргэлзсэн хэвээр байсан нэгэн бүлэг нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл юм. Удирдах Зөвлөлд Сэм Олтмен өөрөө, мөн түүний ойрын хамтрагч, "OpenAI"-ийн Ерөнхийлөгч Грег Брокман нар багтдаг ч компанийн тэлэлт хяналтаас гарсан, цаашдаа аюул учруулж болзошгүй гэж санаа зовдог эрдэмтдийн ашиг сонирхол хамгийн хүчтэй нь байжээ.

    Сэм Олтмен текст, зураг үүсгэх тэр ч байтугай компьютерын код бичих чадвартай хиймэл оюуны хэрэгслүүдээ эрчтэй гаргаж, илүү их хэрэглэгчид татахыг хүссэн нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг хиймэл оюуны технологийн аюулгүй байдалд санаа зовниход хүргэсэн гэж шинжээчид үзэж буй.

    Хиймэл оюуны үзүүлэх сөрөг үр нөлөөний талаар нээлттэй байр суурь илэрхийлдэг Илон Маскийн хувьд тус салбарын дэлхийд тэргүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал яагаад халагдсаныг олон нийт мэдэх ёстой гэж үзэж байгаагаа өөрийн платформ дээрээ бичсэн байна.

    “OpenAI”-ийн хөрөнгө оруулагчид болон “Microsoft”, “Thrive Capital” зэрэг компаниуд Сэм Олтмэнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилуулах хүсэлтэйгээ илэрхийлээд байв. Харин баасан гарагт ажлаасаа халагдсан Сэм Олтмэн компанидаа эргэн ирэхэд нээлттэй ч одоо байгаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг өөрчлөх саналтай байгаагаа хэлсэн юм.

    Cэтгэгдэл бичих