logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Rio Tinto" $6.7 тэрбумаар “Arcadium Lithium”-ийг худалдан авч, литийн топ олборлогч болох замаа заслаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 09 14:55
    455

    Зургийг: Arcadium Lithium

    Якоб Стаусхолм: “Arcadium Lithium”-ийг худалдан авсан нь “Rio Tinto”-ийн урт хугацааны зорилтдоо хүрэх чухал алхам болж байна

    Дэлхийн зэсийн салбарын гол тоглогч компаниуд олборлолтоо төрөлжүүлэх томоохон хэлцлүүдийг амжилттай болгоод байна.

    “Rio Tinto” литийн аваргуудын эгнээнд

    “Rio Tinto” компани АНУ-ын лити олборлогч “Arcadium Lithium”-ийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хийлээ. Ингэснээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг уул уурхайн томоохон компани “Rio Tinto” цэнэг хураагуурын нэн чухал түүхий эд литийн томоохон олборлогч болох зорилтоо ахиулж байна.

    “Arcadium Lithium”-ийн нэгж хувьцаа тус бүрийг 5.85 ам.доллароор үнэлж, зөвхөн бэлэн мөнгөөр худалдан авах хэлцлийн саналыг тус компанийн ТУЗ зөвшөөрчээ. Энэ нь “Arcadium Lithium”-ийн Нью-Йоркийн биржид бүртгэлтэй хувьцааны аравдугаар сарын дөрвөний өдрийн хаалтын ханшнаас 90 хувиар өндөр үнэ болж байна.

    unnamed (1).jpg

    “Arcadium Lithium”-ийг худалдан авсан нь “Rio Tinto”-ийн урт хугацааны зорилтдоо хүрэх маш чухал алхам боллоо. Манай хөнгөн цагаан, зэсийн тэргүүлэх хөтөлбөр дээр дэлхийн түвшний литийн бизнес нэмэгдэж, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдүүдийг нийлүүлэхээр болж байна” хэмээн “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэлдээ онцолжээ.

    Энэхүү хэлцэл нь “Rio Tinto”-ийн 2007 онд “Alcan” компанийг 38 тэрбум ам.доллароор худалдан авснаас хойших хамгийн том дүнтэй хэлцэл нь болж буй. Зах зээлийн үнэлгээ нь өдгөө 112 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй “Rio Tinto”-д энэхүү хэлцэл нь үнийн дүн, нөхцөлийн хувьд таатай, стратегийн маш оновчтой алхам болохыг шинжээчид онцолжээ. Хэдий тийм боловч тус компани литийн нийлүүлэлтийн илүүдэл бий болж, цахилгаан автомашины борлуулалт саарсан нь үйлдвэрлэгч компаниудын хувьцааг доош татаж буй энэ цаг үед уул уурхайн аваргуудаас ганцаараа литийн өсөлтөд мөрий тавьж байна гэхэд хилсдэхгүй.

    Литийн карбонатын спот ханш БНХАУ-д 2022 онд хүрч байсан дээд цэгээсээ өдгөө 85 хувиар унаад байгаа юм.

    unnamed (2).jpg

    “Zijin Mining”-ийн ээлжит худалдан авалт

    Үүний зэрэгцээ лхагва гарагт БНХАУ-ын Төрийн өмчит “Zijin Mining” компани Африкийн Гана улс дахь “Akyem” алтны уурхайг АНУ-ын “Newmont” компаниас нэг тэрбум орчим ам.долларын бэлэн мөнгөөр худалдан авах хэлцэл хийлээ. Ингэснээр металлын олборлолтоор улсдаа тэргүүлдэг “Zijin Mining” дэлхийд томоохонд тооцогдох алтны судлаас өндөр агуулгатай алтны хүдэр олборлох боломжтой болж байна.

    Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар “Akyem”-ийн ил уурхайн нөөц 34.6 тонноор хэмжигдэж байжээ. Харин гүний уурхайн олборлолтыг “Zijin Mining” 2028 оноос эхлүүлэх төлөвтэй байгаа тул уурхайн ашиглалтын хугацаа 2042 он хүртэл сунгагдах юм. Мөн тус уурхайгаас жилд 5.8 тонн алт олборлох тооцоо гаргажээ.

    Cэтгэгдэл бичих