logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Томоохон банкнууд 2023 онд ногоон төслийн санхүүжилтээс $3 тэрбумын орлого олжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 05 15:30
    130

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    Дэлхийн томоохон банкнууд 2023 онд сайжруулсан түлшний төслүүдэд зориулсан санхүүжилтээс нийт 2.7 тэрбум ам.доллар олсон байна

    Дэлхийн хэмжээнд томоохон банкнуудын ногоон төслийн санхүүжилтээс олсон орлого газрын тос, байгалийн хий, нүүрсний төслүүдээс олсон орлогоос нь хоёр дахь жилдээ давлаа. Тодруулбал: томоохон арилжааны банкнууд 2023 онд ногоон зээлийн санхүүжилт гаргаж, нийт гурван тэрбум ам.доллар олсон байна. Харин сайжруулсан түлшний төслүүдэд зориулсан санхүүжилтээс нийт 2.7 тэрбум ам.доллар олжээ.

    Европын Холбооны томоохон банкны нэг “BNP” өнгөрсөн онд ногоон санхүүжилтийн үйл ажиллагаанаас 130 сая ам.доллар олж, тэргүүлсэн бол “Credit Agricole” банк 96 сая ам.доллароор хоёрдугаарт бичигдэж байна.

    Харин “Wells Fargo” банк шатах түлшний салбарт хийсэн зээл, бондоос 107 сая ам.доллар олж, энэ чиглэлийн орлогоороо тэргүүлжээ.

    Cэтгэгдэл бичих