logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Bitcoin”-ийг бүтээгч ил болох хүлээлт “Memecoin”-ийн зах зээлийг шууруулж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 09 10:45
    984

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    Сүүлийн жилүүдэд алдаршаад буй "Memecoin" нь арилжаалахаас бусад аливаа прагматик хэрэглээ, зорилгогүй токенууд юм

    “Bitcoin” бүтээгдсэн түүхийн тухай өгүүлэх HBO-ийн шинэ баримтат кино виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгэж байна. Зарим арилжаалагчид тус баримтат киногоор анхны криптовалютыг бүтээгчийн жинхэнэ нэр ил болж магадгүй гэж үзэж, үүнээс ашиг олох зорилгоор "Memecoin"-ууд олноор нь гаргах болжээ.

    Шинээр гарч буй "Memecoin"-ууд бүгд Лен Сассаман хэмээх хүнтэй ямар нэгэн байдлаар холбогдож байгаа аж. 2011 онд нас барсан криптографч Сассаман нь “Bitcoin”-ийг бүтээгч Сатоши Накамото мөн болохыг HBO-ийн удахгүй толилуулах "Money Electric: The Bitcoin Mystery" кинонд баталгаажуулна гэж таамаглах хүмүүс олон байгаа юм. Блокчэйн суурьтай цахим мөрийний платформ “Polymarket”-аас харвал Сатоши Накамото мөн байх боломжтой хүмүүсийн эрэмбэд Сассаман тэргүүлсэн хэвээр байгаа боловч магадлалын хувь нь аравдугаар сарын гурванд 68 хувь байснаасаа одоо 21 хувь болон буурчээ.

    Сүүлийн жилүүдэд нэлээд алдаршаад буй "Memecoin" нь арилжаалахаас бусад аливаа прагматик хэрэглээ, зорилгогүй токенууд юм. “Solana” зэрэг блокчэйнүүд энэ төрлийн токенийг бүтээх, арилжаалах үйл явцыг асар хялбар болгожээ. Ялангуяа "Pump.fun" хэмээх платформ нь "Memecoin" бүтээх техникийн нарийн төвөгтэй шаардлагуудыг бараг үгүй хийсэн байна. Хүссэн хүн бүр "Pump.fun" руу орж хэдхэн секундийн дотор өөрийн "Memecoin"-ийг бүтээх боломжтой юм.

    Cэтгэгдэл бичих