
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Энэ онд БНХАУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал цар тахлын хязгаарлалт суларсан 2022 оноос хойш анх удаа буурах төлөвтэй гарсныг “Carbon Brief” агентлаг судалгаандаа танилцууллаа. 2023 онд БНХАУ-ын хүлэмжийн хийн ялгарал өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан бол энэ онд буурах төлөвтэй байна.
БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал дээд түвшиндээ хүрсэн, усан цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл өссөн, цахилгаан станц болон хүнд үйлдвэрийн ялгарал буурсан зэрэг нь дээрх таамаг гарахад нөлөөлжээ.
БНХАУ хүлэмжийн ялгарлын хэмжээгээрээ 2000 онд АНУ-ыг гүйцэж байсан бөгөөд тэр цагаас хойш дэлхийд тэргүүлсээр ирсэн юм. Дэлхийн нүүрсний цахилгаан станцуудын тал хувь нь БНХАУ байдаг ч тус улс сэргээгдэх эрчим хүч болон усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд мөн тэргүүлж байна.
Харин атомын цахилгаан станцаараа АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Түүнчлэн БНХАУ цахилгаан автомашины худалдан авалт, үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж байна. Дэлхийн бүх лити-ион цэнэг хураагуурын тал орчим хувь нь тус улсад үйлдвэрлэгддэг.