
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Макро
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
АНУ-д инфляц бага зэрэг өссөн ч Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг бууруулах шийдвэрт нөлөөлөхгүй
Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 12 11:30
271
Зургийг: Brandon Bell/Bloomberg/Getty Images
Хүнс, эрчим хүчийг оруулалгүй тооцсон суурь инфляц долоодугаар сард өмнөх сараасаа 0.2 хувиар эрчимжсэн байх төлөвтэй байна
АНУ-ын инфляц долоодугаар сард бага зэрэг эрчимжсэн байх төлөвтэй байна. Хэдий тийм боловч энэ нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэрт нөлөөлөх хэмжээний биш байхаар байгаа аж.
Лхагва гарагт танилцуулах долоодугаар сарын нэрлэсэн инфляц болон хүнс, эрчим хүчийг оруулалгүй тооцсон суурь инфляц өмнөх сараасаа 0.2 хувиар эрчимжсэн байх төлөвтэй байгаа юм. Хэдийгээр энэ нь өмнөх сараасаа өссөн дүн болохоор байгаа ч өсөлтийн хурд нь 2021 оны эхэн үеэс хойших доод түвшиндээ байна.
АНУ-д үнийн дарамт багасаж эхэлсэн нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд эргэн анхаарлаа хандуулах боломж олгож байна.
Cэтгэгдэл бичих