logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    “Volkswagen” ХБНГУ дахь үйлдвэрээ хааж, ажилчдаа цомхотгох талаар хэлэлцэж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 04 16:00
    1215

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    “Volkswagen”-ийн 650 мянган ажилчдын бүтээмж өрсөлдөгчдийнхөөсөө харьцангуй доогуур байна

    “Volkswagen” компани ХБНГУ дахь үйлдвэрээ хааж, ажлын байрандаа цомхотгол хийх талаар хэлэлцэж байна. Дотооддоо ажлын байрны аюулгүй байдлыг чухалчилж ирсэн тус компанийн хувьд анх удаа үйлдвэрээ хаах болсон нь томоохон өөрчлөлтийг харуулж байгаа юм.

    Тус үйлдвэр нь жилд 14 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн онд есөн сая орчим автомашин үйлдвэрлэжээ. Цахилгаан автомашины зах зээлд тулгарч буй бэрхшээл, тэр дундаа БНХАУ-ын хэрэглэгчид дотоодын брэндүүдийг сонгох болсон зэрэг сорилтууд үүнд нөлөөлсөн байна.

    “Volkswagen” 2007 онд борлуулалтаараа тэргүүлэх амбицтай зорилт тавьсан ч өнгөрсөн онд “Toyota Motor” компани 11 сая гаруй автомашин борлуулж, тэргүүлжээ.

    416021038.png

    Тус компани өндөр зардалтайгаас гадна өрсөлдөгч компаниудтайгаа харьцуулахад ажилчдын бүтээмж нь харьцангуй доогуур байгаа юм.

    Мөн “Volkswagen”-ийн 650 мянга гаруй ажилчдын 44 орчим хувь нь өндөр өртөгтэй Герман улсад ажиллаж буй ч дотоодын зах зээл нь нийт автомашины борлуулалтын 13 хувийг эзэлдэг байна. Үндсэн “Volkswagen” брэнд нь бараг л ашиггүй ажиллаж байгаа буюу 55 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. 

    Тус компанийн хувьцааны ханш 101 ам.долларт хэлбэлзэж байгаа бөгөөд энэ он гарсаар 14 гаруй хувиар унасан үзүүлэлттэй байна. 

    Cэтгэгдэл бичих