logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн банк: БНХАУ-ын өсөлт нь бүс нутгийн хөгжиж буй орнуудын ДНБ-ий өсөлтөд өндөр хувь нэмэртэй хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 09 10:30
    402

    Зургийг: Samuel Corum/Bloomberg

    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө ахиулж, 5.3 хувь болголоо

    Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн ээлжит тайлангаа “Мэргэжил ба технологи” сэдэвтэйгээр гаргажээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл болон тайланд багтсан бусад чухал мэдээлэл, баримтуудыг товчхон хүргэж байна.

    Өсөлтөөр тэргүүлэгч бүс

    Дэлхийн банк шинэ тайландаа Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө ахиулж, 4.8 хувиас 5.3 хувь болгожээ. Харин ирэх онд Монгол Улсын эдийн засаг 6.5 хувиар өснө гэж төсөөлсөн нь Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнууд дундаа хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болж байна.

    Өнгөрсөн долоодугаар сард тус байгууллага өсөлтийн төсөөллөө 4.8 хувь болгон бууруулсан нь зудын гамшиг Монголын хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хойш татна гэж үзсэнтэй холбоотой юм. Харин энэ удаа төсөөллөө эргэн ахиулж, бусад олон улсын томоохон байгууллагууд болон үнэлгээний агентлагуудын төсөөлөлтэй ойролцоо түвшинд хүргэж байна.

    unnamed (1).jpg

    Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтийн эрчээрээ дэлхийд тэргүүлж буй чиг хандлага үргэлжлэх төлөвтэйг Дэлхийн банк онцолжээ. Бүс нутгийн өсөлт 2024 онд 4.8 хувьтай гарах төсөөлөлтэй байгаа нь бусад хөгжингүй орнуудын дундаж 3.3 хувь, хөгжингүй орнуудын 1.5 хувиас хол давах үзүүлэлт болж байна. Харин бүс нутгийн хамгийн том эдийн засагтай БНХАУ-ын энэ оны өсөлтийн төсөөллөө 4.5 хувиас 4.8 хувь болгон нэмэгдүүлсэн ч 2025 оны төсөөллийг 4.3 хувьд хэвээр үлдээлээ.

    Тус болсон нь их

    Урт хугацаандаа энэ бүс нутагт өсөлтийн динамикийн шилжилт явагдаж, мөн худалдаа, технологийн чиглэлд суурь өөрчлөлт гарах боломжтойг Дэлхийн банк онцолжээ. Тэр дундаа 30 гаруй жилийн турш бүс нутгийн өсөлтийг манлайлсан БНХАУ-ын өсөлт ирээдүйд харьцангуй удаашрах төлөвтэй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн хөгжиж буй орнууд экспортын зах зээлд БНХАУ-ын өрсөлдөөн нэмэгдсэний сөрөг нөлөөлөл бус, харин БНХАУ-ын импортын эрэлт нэмэгдсэний эерэг нөлөөллийг илүүтэй хүртсэнийг шинэ эмпирик судалгаагаар тогтоожээ.

    unnamed (2).jpg

    Тодруулбал: 1995-2019 оны хооронд БНХАУ-ын өсөлт бусад хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд жил бүр нэг  нэгж хувийн нөлөө үзүүлж байсан бол өсөлт нь суларсан 2020-2023 оны хугацаанд 0.67 нэгж хувиар хувь нэмэр оруулжээ.

    Cэтгэгдэл бичих