logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын эрх баригчдын эдийн засгаа дэмжих амлалт хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 09 09:20
    338

    Зургийг: Bloomberg

    БНХАУ-ын хөрөнгийн зах зээл мягмар гарагийн арилжааны эхэнд өндөр дүнгээр өссөн ч Засгийн газрынх нь мэдэгдлийн дараа эргэн буурав

    БНХАУ-ын эрх баригчид энэ онд эдийн засгийн өсөлт нь зорилтот түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, мөн өсөлтийг дэмжих цааш цаашдын арга хэмжээг авахаа амлалаа. Хэдий тийм боловч өмнөх шигээ дорвитой дэмжлэгийн багц арга хэмжээ зарлаагүй нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн одоогийн өсөлтөд эрч улам нэмнэ гэж найдаж байсан хөрөнгө оруулагчдын хүлээлтийг талаар болгов.

    Тус улсын эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос дараах бодлогын арга хэмжээнүүдийг онцолж байна. 

    • Бага орлоготой бүлэг, шинэ төгсөгчдөд чиглэсэн шууд дэмжлэгийг сайжруулна.
    • Томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын урт хугацаатай бондууд үргэлжлүүлэн гаргана.
    • 2025 онд төсөвлөөд байсан 100 тэрбум юанийн төсвийн хөрөнгө оруулалтыг энэ онд болгон наашлуулна.

    Долоо хоног үргэлжилсэн Үндэсний баярын амралтын дараа мягмар гарагаас эргэн нээгдсэн БНХАУ-ын хөрөнгийн зах зээл арилжааны эхэнд өндөр дүнгээр өссөн ч Засгийн газрынх нь мэдэгдлийн дараа эргэн буурчээ. Тухайлбал: “CSI 300 Index” арилжаа нээгдмэгц 11 хүртэлх хувиар өссөн ч ердөө цагийн дараа өсөлтийнхөө талаас илүү хувийг алдсан байна.

    Арилжааны идэвх, биржүүд, брокеруудын ачаалал мягмар гарагт мөн дээд цэгтээ хүрч, Шанхай болон Шэньжэний биржүүдэд захиалгын биелэлт бүх цаг үеийн дээд хэмжээгээ эвдсэн аж.

    Cэтгэгдэл бичих