logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт саарч, эдийн засгийн хүндрэлийн эрсдэл нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 04 16:40
    220

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын худалдан авалтын менежерийн индекс наймдугаар сард 0.5 нэгжээр буурч, 51.6 боллоо

    БНХАУ-ын үйлчилгээний салбарын гол үзүүлэлтийн өсөлт шинжээчдийн төсөөллөөс доогуур гарсан нь тус улсын эдийн засгийн удаашралтай холбоотой санаа зовнилыг улам нэмэгдүүллээ.

    “Caixin China”-аас гаргадаг худалдан авалтын менежерийн индекс наймдугаар сард 51.6 нэгж болж, өнгөрсөн сараасаа 0.5 нэгжээр буурсан байна. “Bloomberg”-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар голч төсөөлөл 51.8 нэгж байсан аж.

    “Салбарын өрсөлдөөн ширүүн хэвээр байж, бизнесүүд борлуулалтаа өсгөхийн тулд үнээ бууруулахыг гол зорилтоо болгосон” гэж “Caixin Insight Group”-ийн Ахлах эдийн засагч Ван Жэ онцолж байна.

    Энэхүү үзүүлэлт нь том дүр зургаараа эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан албан ёсны статистик мэдээллээр наймдугаар сард БНХАУ-ын ресторан, аялал жуулчлалын салбарыг багтаасан үйлчилгээний зах зээл агшихад тун ойртжээ.

    ОУВС-аас тус улсын үйлчилгээний салбарыг "дутуу ашиглагддаг" хөдөлгөгч хүчин зүйл гэж тодорхойлж байна. Хөгжингүй орнуудад үйлчилгээний салбарын нэмүү өртөг дунджаар 75 хувьтай байхад БНХАУ-д харьцангуй доогуур хувьтай байдаг аж.

    Cэтгэгдэл бичих