logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    "Mongolian Mining Corporation"-ийн татварын өмнөх ашиг өмнөх оноос 280.4 хувиар өсөж, $509 сая хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 26 09:15
    3090

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Тайлант хугацаанд “Mongolian Mining Corporation”-ийн орлого нэг тэрбум ам.доллар давж, өмнөх оноосоо 89.5 хувиар өсжээ

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2023 оны 12 дугаар сарын 31-нээр эцэслэгдсэн жилд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оноосоо 89.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн тус компанийн татварын өмнөх цэвэр ашиг нь 509 сая ам.доллар хүрчээ. Энэ нь 2022 оны үзүүлэлт болох 133.8 сая ам.доллароос 280.4 хувиар өссөн дүн болж байна.

    Тайлант хугацаанд “Mongolian Mining Corporation” 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборлосон байна. Уурхайнуудынх нь үйл ажиллагаа тасалдалгүй, хэвийн байсныг тодотголоо. Мөн тээвэрлэлт нэмэгдсэн нь хил дээрх хязгаарлалтууд эргэн хэвийн түвшиндээ сэргэж байгааг илтгэж байна.

    “Mongolian Mining Corporation” компани гуравдугаар сарын эхээр 2023 оны ашгийн төсөөллөө танилцуулж байсан юм. Угаасан коксжих нүүрсний хэмжээ өссөн болон коксжих нүүрсний зарагдах үнэ сайжирсан зэрэг нь тус компанийн цэвэр ашиг өсөхөд голлон нөлөөлснийг тодотгож байв.

    MMC-SHARE-GFX.jpg

    2024 оны хувьд “Mongolian Mining Corporation” логистик болон дэд бүтцийг хөгжүүлэх санаачилгуудыг дэмжин ажиллаж, БНХАУ дахь худалдан авагчдадаа илүү хүрэх зорилт тавиад байна. Мөн бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжүүлэхэд төвлөрч, стратегийн түншлэл байгуулах зэрэг ажилд анхаарахаа мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих