
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
О.Содмандах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
О.Содмандах
БНХАУ, БНЭУ-ын хувьцаанууд өсөлтөөрөө оны II хагаст Японыг давж, Азид тэргүүлэхээр байна
Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 08 13:40
1789
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Ирэх зургаан сард БНХАУ-ын хувьцаануудын ханш хурдацтай өсөхөөр байгааг эдийн засагчид онцолж байна
Энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ болон БНЭУ-ын хувьцаанууд Азид өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлийг чиглэж буй нь үүнд голлон нөлөөлөхөөр байгаа аж.
Ирэх зургаан сард БНХАУ-ын хувьцаануудын ханш хурдацтай өсөхөөр байгааг “Bloomberg News”-ийн судалгаанд хамрагдсан стратегич, сангийн менежерүүдийн дийлэнх нь онцолж байна.
Мөн Энэтхэг улсын хувьцааны өсөлт БНХАУ-тай адил бүсдээ тэргүүлэхээр байгааг судалгаанд оролцогчид хариулжээ. Харин Японы зах зээл удаалахаар байгааг тодотгов. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах нь эдгээр хөгжиж буй орнуудын хувьцааны ханш өсөхөд гол түлхэц болохоор байгаа ажээ.
Cэтгэгдэл бичих