
Зургийг: David Lombeida/Bloomberg
Хөгжиж буй орнуудын хувьд мөнгөний бодлогоос илүүтэй Засгийн газрынх нь оновчтой үйл ажиллагаа илүү чухал болохыг бондын арилжаанд оролцогчид онцолж байна.
Дөрөвдүгээр сар гарсаар хөрөнгө оруулагчид төсвийн бодлогоо сулруулж буй улс орнуудын бондыг эрчимтэй зарсаар байгаа юм. Харин эсрэгээрээ төсвийн сахилга баттай орнуудын бондод хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл бондын өгөөж нь хасах утгатай байсан ч төсвийн оновчтой бодлого баримталж буй орнуудын бондод хөрөнгө оруулж байгаа аж.
Энэхүү чиг хандлагыг энэ оны II улирлын зарим үзүүлэлт харуулж байна. Тухайлбал: тайлант хугацаанд санхүүгийн реформ хийж буй Аргентин, Турк, Египет зэрэг улс хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна. Харин төсвийн алдагдал нь тэлсээр буй Мексик, Бразил зэрэг улс жагсаалтын сүүлд бичигджээ.