logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “PetroChina”-ийн цэвэр ашиг 2023 онд $22 тэрбум болж, шинэ дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 26 10:15
    540

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    “PetroChina” компани 2022 онд 149 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллаж байжээ

    БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг түүхэн дээд түвшинд хүрлээ. Зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа ч байгалийн хийн эрэлт өндөр байсан нь тус компанийн ашиг өсөхөд томоохон түлхэц болсон байна.

    Өнгөрсөн онд “PetroChina”-ийн цэвэр ашиг 22 тэрбум ам.доллар буюу 161 тэрбум юань болж өсжээ. 2022 онд тус компани 149 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллаж байсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт нь болж байсан юм.

    Зорчих хөдөлгөөн болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эргэн сэргэж түлшний эрэлт өссөн нь БНХАУ-ын Төрийн өмчит тус компанийн цэвэр ашигт мөн эергээр нөлөөлжээ. 2023 онд байгалийн хийн хэрэглээ 7.6 хувиар өсөөд байсан юм.

    Cэтгэгдэл бичих