logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    BHP: Зах зээл дэх никелийн нийлүүлэлтийн илүүдэл урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 20 15:40
    489

    Зургийг: William West/Bloomberg

    “BHP" группийн ашиг 86 хувиар буурч, 972 сая ам.доллар боллоо

    Төмрийн хүдэр болон бусад үндсэн түүхий эдийн эрэлт тогтвортой хэвээр байгаа ч никелийн зах зээлийн үнэлгээ буурсан зэрэг шалтгаанаар “BHP” компани оны эхний хагас жилийн ашиг нь өмнөх оныхоос буурсныг тайлагналаа.

    12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон хагас жилийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааны ашиг 6.57 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 6.73 тэрбум ам.доллароос доогуур үзүүлэлт боллоо. Мөн нэгж хувьцааны ашиг нь өмнөх хагас жилд 90 цент байсан бол 72 цент болж буурсан байна.

    Тайлант хугацаанд “BHP”-ийн цэвэр ашиг нь өмнөх оноос 86 хувиар буурч, 972 сая ам.доллар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Индонезийн нийлүүлэлт нэмэгдэж, никелийн үнэ буурсны дараа Австралийн никелийн зах зээлийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллароор буураад байгаа юм.

    “BHP” группийн Гүйцэтгэх захирал Майк Хенри

    “Бидний тооцоолж буйгаар никелийн зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл олон жил үргэлжлэх төлөвтэй байна. Индонез улсын никелийн ордуудыг чиглэсэн хөрөнгө оруулалтуудын үр дүн гэж хэлж болно. Цахилгаан автомашины зах зээлийн суурь хүчин зүйл талаасаа харвал никелийн эрэлт урт хугацаандаа өсөхөөр байна. 2030 оны эцэс гэхэд никелийн зах зээл тогтворжиж, үнэ нь эргээд өснө гэж харж байна. Тэгэхээр энэ завсрын хугацаанд бид никелийн бизнестээ хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж байна. Сүүлийн байдлаар бид алдагдалтай ажиллаж багагүй хугацааг өнгөрүүллээ. Нийлүүлэлтийн өсөлтийг дагаад энэ бэрхшээл улам гүн гүнзгийрч байна гэж хэлж болно. Тиймээс бид баруун Австралид явуулж буй никелийн бизнесээ арчилгаа, засвар үйлчилгээний горимд шилжүүлэх талд идэвхтэй судалж, хэлэлцэж байна. Никелийн зах зээл илүү сонирхол татахуйц болох үед бид бизнесээ дахин эхлүүлэх боломжийг хадгалахыг хүсэж байгаа тул бид маш болгоомжлолтой, өндөр ач холбогдол өгч байна. Хэдий тийм боловч дахин хэлэхэд энэ бол бидний бизнесийн нэгээхэн л хэсэг. Таны харж байгаачлан бусад бизнесүүд маань элэгдэл, хорогдлын өмнөх орлого, орлогын өсөлт, үйл ажиллагааны мөнгөн урсгал болон бидний зарласан хагас жилийн ногдол ашиг зэрэг амжилттай үр дүнгүүд харуулж байна” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих