logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Covid-19-ийн халдварын эсрэг вакцин зарим өвчлөлтэй холбоотойг судалгаагаар тогтоов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 20 16:45
    2251

    Зургийг: Graham Hughes/Bloomberg

    “Pfizer”, “BioNTech”, “Moderna”-ийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг судалгаа харууллаа

    Олон Улсын Вакцины Мэдээллийн Сүлжээ (GVDN) вакцины аюулгүй байдлын талаар урьд байгаагүй хамгийн өргөн хүрээний судалгааг хийж, өнгөрсөн долоо хоногт "Vaccine" сэтгүүлд нийтэлсэн байна. Энэхүү судалгаагаар коронавирусийн халдварын эсрэг вакцинууд нь мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг бага зэрэг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Тухайлбал: “Pfizer”,  “BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакцин нь зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

    Харин Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн хамтран бүтээсэн вакцин нь тархинд нэг төрлийн цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Мөн энэхүү вакциныг дархлааны систем нь захын мэдрэлийн систем рүүгээ дайрч эхэлдэг гийен-барре хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж тодотгосон  байна.

    Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий даяар Covid-19-ийн 13.5 тэрбум гаруй тун вакцин хийгдэж, зөвхөн Европт л гэхэд нэг сая гаруй хүний ​​амь аврагдсан байна. Хэдий тийм боловч дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн цөөхөн хэсэгт нь вакцины улмаас эрүүл мэндийн асуудал үүссэн нь вакцины ашиг тус, эрсдэлийн талаар маргаан өрнүүлээд байгаа юм.

    Найман улсын 99 сая хүнийг хамруулсан судалгаанд "Онцгой анхаарал татсан" гэж үзсэн 13 өвчнийг судалж, Covid-19-ийн вакцин хийлгэсний дараа хүлээгдэж байснаас өндөр хариу урвал үзүүлсэн тохиолдлуудыг тодорхойлохыг зорьсон байна. 

    Йелийн Анагаах ухааны сургуулийн хийсэн өөр нэг судалгаагаар 240 гаруй насанд хүрэгчдэд вакцинжуулалтын дараа дасгал хөдөлгөөн хийх чадваргүй болох, хэт ядрах, мэдээ алдах, мартамхай болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрчээ. Эдгээр шинж тэмдгүүдийн шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд батлагдсан эмчилгээ одоогоор алга байна. 

    Cэтгэгдэл бичих