logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Халиун
    БНХАУ-ын компаниудын шинэ ажилтнуудад санал болгох цалингийн хэмжээ эрс буурав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 05 10:00
    386

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2023 оны IV улирлын байдлаар БНХАУ-ын компаниудын босго цалингийн түвшин сүүлийн гурван улирал дараалан буураад байна

    БНХАУ-ын томоохон хотууд дахь компаниудын шинэ ажилтнууддаа санал болгох босго цалингийн дундаж хэмжээ эрс буураад байна. Тухайлбал: 2023 оны IV улирлын байдлаар БНХАУ-ын компаниудын босго цалингийн түвшин сүүлийн гурван улирал дараалан буураад байгаа аж. Үүнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурч, 1458 ам.доллар болоод байна. 

    Энэ дундаас  БНХАУ-ын нийслэл Бээжин хотын компаниудын ажилтнуудад санал болгож буй босго цалин жилийн өмнөхтэй харьцуулахад 2.7 хувиар, харин Гуанжоу хотод илүү өндөр дүнгээр буюу 4.5 хувиар буурчээ.

    Тус улсын үл хөдлөх хөрөнгө болон хөдөлмөрийн зах зээл тааруу байгаагаас болж хэрэглээний үнэ сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрээд байгаа аж. Үүн дээр нэмээд босго цалингийн хэмжээ ийнхүү буурсан нь БНХАУ-ын дефляцын дарамт улам хүндрэх төлөвтэйг шинжээчид анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих