
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Д.Отгонсүрэн
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Д.Отгонсүрэн
Аргентин улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар өсгөж магадгүй
Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 03 16:55
161
Зургийг: mining.com
Ашигт малтмалын нөөцийн хуульд өөрчлөлт оруулбал Аргентины экспортын дийлэнхийг бүрдүүлдэг алт, мөнгөний төсөлд нөлөөлж болзошгүй байна
Аргентин улсын Уул уурхайн компаниудын танхимаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар нэмэгдүүлэх Сенатын саналыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа.
Энэ нь ашигт малтмалын олборлолтын гурван хувиас дээшгүйг татварт суутгуулах уул уурхайн хөрөнгө оруулалтын тогтоолыг зөрчсөн үйлдэл болохыг тус танхим анхааруулсан байна.
Түүнчлэн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэж, холдуулах магадлалтайг онцолжээ.
Хэрэв Ашигт малтмалын нөөцийн хуульд өөрчлөлт оруулбал Аргентины экспортын 70 хувийг бүрдүүлдэг алт, мөнгөний төсөлд нөлөөлж болзошгүй байгаа аж.
Cэтгэгдэл бичих