logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНЭУ-д IPO хийсэн компаниуд он гарсаар $3.9 тэрбумыг босгоод байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 03 16:45
    253

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    2024 оны эхний хагаст шинээр гарсан болон өмнө нь гараад байсан хувьцааны борлуулалт 18.64 тэрбум орчим ам.доллар хүрчээ

    Энэ он гарсаар Энэтхэг улсад IPO хийсэн компаниуд 3.9 тэрбум орчим ам.доллар татан төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь БНСУ, Хонконгийн үзүүлэлтээс ч давсныг “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо.

    Мөн 2024 оны эхний хагаст шинээр гарсан болон өмнө нь гараад байсан хувьцаануудын борлуулалт 18.64 тэрбум орчим ам.доллар хүрч, өссөнөөр 2017 оны сүүлийн хагасын дээд үзүүлэлтийг давах дөхөөд байна.

    Хэдий тийм боловч энэ оны хамгийн өндөр дүнтэй IPO-нууд хараахан хийгдээгүй байгаа юм. БНСУ-ын “Hyundai” компанийн Энэтхэг дэх салбар нэгж анхны IPO-оо хийвэл 2.5 тэрбум ам.доллар босгож, БНЭУ-ын топ IPO-нуудын нэг болох магадлалтай байна.

    Cэтгэгдэл бичих