Зургийг: forbes.com
Өв залгамжлалын хөрөнгөөрөө өнгөрсөн онд дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтсан эрхмүүдийн хөрөнгийн хэмжээ өөрийн хүчээр тэрбумтан болсон эрхмүүдийн хөрөнгөөс давсныг “UBS” банкны тайлан харуулжээ.
Энэ нь дэлхийн баялгийн хуваарилалтад гэр бүлийн хөрөнгийн өв залгамжлал улам том байр суурь эзэлж буйн дохио болж байна. Тодруулбал: 2022 онд нийт 137 хүн тэрбумтан болсноос хөрөнгөө өв залгамжлан авсан 57 тэрбумтны хөрөнгийн нийлбэр 150.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа аж.
Харин өөрийн хүчээр тэрбумтан болсон нь хэдийгээр тоогоороо илүү буюу 84 байгаа ч нийт хөрөнгө нь 140.7 тэрбум ам.доллар байжээ. Есөн жилийн өмнө “UBS”дээрх тайланг гаргаж эхэлснээс хойш шинэ тэрбумтнуудын өвлөн авсан хөрөнгө өөрийн бий болгосон хөрөнгөөс давсан анхны тохиолдол нь энэ болж байгаа юм.