
Зургийг: Moriah Ratner/Bloomberg
Нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой газрын тосны салбарт өрнөж буй мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна.
Хамгийн өргөн хэрэглэгддэг дизель түлш, шатахууны үнийн өсөлт энэ онд газрын тосны үнийн өсөлтийг даваад байгаа юм. Тодруулбал: зуны цагийн хуваарьт шилжсэнтэй холбоотойгоор шатахууны үнэ сүүлийн өдрүүдэд эрс өсөөд байгаа аж. Одоогийн байдлаар энэ он гарсаар 20 хувиар өсөөд байна. Харин дизель түлшний үнэ 10 хувиар тасралтгүй өсөж байгаа аж.
Түүнчлэн газрын тос боловсруулагч компаниудын ашиг ихэнх бүс нутгуудад улирлын хэмжээнээс өндөр гараад байна. Энэ нь аялал жуулчлалын улирал эхлэхэд дизель түлш, шатахуун хомсдож магадгүй гэсэн дохио болж байгаа юм.
Үүнээс гадна ОХУ-ын газрын тосны үйлдвэр Украины дроны халдлагад өртсөн нь үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлж байгаа аж.
Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт дахин дээд цэгт хүрэх төлөвтэй байна. Энэ онд шатахууны үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь нөөцийн хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй болгож байгаа аж.
Түүнчлэн энэ онд шатахууны үнэ олон жилийн дээд түвшинд хүрэх эрсдэлтэйг "Rystad Energy" компани мэдээлсэн юм.