logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн дулаарлын улмаас халуун чинжүү “халуун биш” болж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 17 08:50
    420

    Зургийг: Bloomberg

    “Халуун чинжүүг байгаа дээр нь сайн идээд авах хэрэгтэй. Хэзээ үгүй болохыг нь хэлж мэдэхгүй байна”

    Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын онц ноцтой үзэгдлүүд энэ онд халуун чинжүү тариалалтын гол бүсүүдийн нийлүүлэлтийг саатуулж, үнэ өсөхөд нөлөөлжээ. Хэдий тийм боловч үүнээс ч муу мэдээ байгаа нь халуун чинжүүний амт зөөлөн болж өөрчлөгдөж байгаа аж. Энэ нь ганц улирлын настай өөрчлөлт биш бөгөөд харин ч бусад олон хүнсний бүтээгдэхүүний амтанд нөлөөлж буй урт хугацааны тренд болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Тухайлбал: бороо хур ихэссэнээс шалтгаалан кофе илүү гашуун, кокос илүү сул амттай болсноос гадна кимчиний гол орц Напа байцайны чанар, ургацад агаарын хэмийн өсөлт сөргөөр нөлөөлөх болсон байна.

    Бүхий л төрлийн халуун ногооны амтлагч, сүмсэнд ашиглагддаг халуун чинжүүний худалдаа жилд есөн тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд Ази тив нийт нийлүүлэлтийн бараг 70 хувийг дангаараа бүрдүүлдэг болохыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлжээ.

    Чинжүү нь цаг агаарын аливаа өөрчлөлтөд маш эмзэг, агаарын температур 25-30 хэмийн хооронд байвал ургуулах тохиромжтой нөхцөлд тооцогддог байна.

    Чинжүүний амт ийнхүү суларсны уршгаар өнгөрсөн улиралд халуун сүмсний үйлдвэрлэлээ 25 хувиар танахаас өөр аргагүй болсон “Nanyang Sauce” компанийн захирал Кен Ко “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө “Халуун чинжүүг байгаа дээр нь сайн идээд авах хэрэгтэй. Хэзээ үгүй болохыг нь бид хэлж мэдэхгүй байна” хэмээн харуусан өгүүлжээ.

    Cэтгэгдэл бичих