logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Tesla"-ийн хамгийн хямд "Cybertruck"-ийн үнэ $60,990, 2025 оноос зах зээлд нийлүүлэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 01 10:35
    469

    Зургийг: Tesla

    "Blade Runner" киног санагдуулам загвартай "Cybertruck" нь гурван хувилбараар худалдаанд гарна

    Хоёр жил үргэлжилсэн үйлдвэрлэлийн саад бэрхшээл, саатлын эцэст "Tesla" компани "Cybertruck" автомашиныхаа үнэ, худалдаанд гарах огноог зарлаж, мөн урьдчилан захиалга хийсэн хэрэглэгчдийн гарт автомашиныг нь хүргэж эхэлжээ.

    АНУ-ын Остин хот дахь "Tesla"-ийн төв оффист болсон танилцуулгын арга хэмжээний үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск цөөн хэдэн "Cybertruck"-ийг шинэ эздэд нь гардуулан өгсөн бөгөөд тэдгээрийн дунд "Reddit"-ийн Хамтран үүсгэн байгуулагч Алексис Оханиан багтсан байна.

    "Blade Runner" киног санагдуулам загвартай "Cybertruck" нь гурван хувилбараар худалдаанд гарах аж. Хамгийн хямд нь болох ардаа хөтлөгчтэй, нэг цэнэглэлтээр 400 км туулах чадалтай хувилбар 60,990 ам.долларын үнэтэй нь Илон Маск 2019 онд тус автомашиныг анх танилцуулахдаа зарласан үнээс 50 гаруй хувиар өндөр байгаа юм. Түүнчлэн уг хувилбар 2025 он хүртэл худалдаанд гарахгүй аж.

    Харин илүү үнэтэй хоёр хувилбарыг нь “Tesla” ирэх оноос нийлүүлж эхлэхээр товложээ. Тодруулбал: дөрвөн дугуйн хөтлөгчтэй, нэг цэнэглэлтээр 550 км зам туулах хувилбар нь 79 мянга 990 ам.доллар байх бол 100 км/цагийн хурдыг 2.6 секундэд авдаг, таван тонны даацтай "Cyberbeast" хувилбар нь 99 мянга 990 ам.доллароор худалдаанд гарах ажээ.

    "Ачааны автомашинаас илүү ашиг тустай, спорт автомашинаас илүү хурдтай" хэмээн Илон Маск "Cybertruck"-аа танилцуулахдаа тодорхойлсон байна.

    Cэтгэгдэл бичих