logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    "BMW" Европт цахилгаан автомашины борлуулалтаараа “Tesla”-ийг ардаа орхив
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 23 12:10
    317

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    "BMW" VII сард 14,869 ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан нь 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна

    Европын цахилгаан автомашины зах зээлийг өнгөрсөн сард анх удаа "BMW" тэргүүлж, Tesla-ийг ардаа орхилоо. Автомашин нийлүүлэгч Jato Dynamics-ийн мэдээлснээр "BMW" долоодугаар сард 14 мянга 869 ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан нь 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин энэ хугацаанд Tesla-ийн борлуулалт 16 хувиар буурч, 14 мянга 561 нэгж болжээ.

    Tesla жилийн нийт борлуулалтын үзүүлэлтээрээ Европын цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Хэдий тийм боловч зах зээлд эзлэх байр сууриа "BMW", Volvo зэрэг компанид бага багаар алдаж эхэлснийг сүүлийн статистик харуулав.

    Үүнээс гадна Европт цахилгаан автомашины эрэлт буурч эхэлсэн дүр зурагтай байна. Тус бүсийн хэрэглэгчид өнгөрсөн сард нийт 139 мянга 300 ширхэг шинэ цахилгаан автомашин худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурчээ.

    Cэтгэгдэл бичих