logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Fitch агентлаг ХААН банк, Хасбанкны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 26 14:45
    1941

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Fitch Ratings: Монгол Улсын зээлжих зэрэглэл буурвал банкнуудын зэрэглэл дагаад буурах эрсдэлтэй

    Олон улсын үнэлгээний "Fitch Ratings" агентлаг ХААН банк болон Хасбанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" түвшинд, төлөвийг нь “Тогтвортой” гэж үнэллээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд идэвхэжсэнээр банкны салбарын үйл ажиллагаа тогтвортой байна гэж "Fitch Ratings" дүгнэсэн байна.

    ХААН банкны 2023 онд зээлийн багц нь 21 хувиар өссөн бөгөөд зээлийн эрсдэл өндөртэйд тооцогддог барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт олгох зээлийн хэмжээг бага түвшинд хэвээр хадгална гэсэн хүлээлттэй байгааг мэдээлжээ.

    Харин 2023 онд зах зээлийнхээ есөн хувийг бүрдүүлсэн Хасбанкны хувьд бусад банкнуудтай харьцуулахад хувьцаа эзэмшигчдийн бүтэц төрөлжсөн нь хяналт болоод засаглал талаасаа давуу тал олгож байгаа хэмээн дүгнэсэн байна. 

    Мөн Монгол Улсын эдийг засгийн өсөлтийг ирэх хоёр жилд тогтвортой байх төлөвтэйг "Fitch Ratings" мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих