logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2023 онд 5.2 хувь болж, зорилтот 5 хувийн түвшнийг давсан байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 16 14:20
    399

    Зургийг: Gilles Sabri/Bloomberg

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт 9.5 хувиар агшсан байх төлөвтэй байна

    БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд зорилтот таван хувийн түвшинтэй ойролцоо буюу 5.2 хувиар өссөн байх төлөвтэй байгааг “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид онцолж байна.

    2022 онтой харьцуулбал 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэл, болон жижиглэн худалдааны салбарын үзүүлэлт харьцангуй сайн дүнтэй гарсан байхаар байгаа аж.  

    Эдийн засагчдын таамаглаж буйгаар 2023 оны IV улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувиар өссөн байхаар байна. Түүнчлэн аж үйлдвэрлэл 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байх төлөвтэй байгаа ажээ.

    Үүнээс гадна үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалт 2023 онд 2.9 хувь өссөн болов уу гэж эдийн засагчид тооцоолж байна.

    Харин үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 9.5 хувиар агшсан байх магадлалтай байгааг тодотголоо.

    2024 онд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар хүндхэн нөхцөлд хэвээр байхаар байна. Тус улсын Засгийн газар дэд бүтцийн зардлыг өсгөж, үл хөдлөх хөрөнгийн уналтыг хазаарлах шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих